Иргэн П-ээс хүүхдийг нь шүргээд зугтаасан жолоочийг шуурхай илрүүлсэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Батзориг нарт, иргэн М-ээс жижүүрийн ахлах офицер,
цагдаагийн хошууч М.Лхагвасүх, эрүүгийн эхлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Өлзийхутагт мөрдөгч цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр нар нь таксинд эд зүйлсээ орхиж буусан хэргийг нэг цагийн дотор илрүүлж хохиролгүй болгосон,
иргэн Ц-ээс эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Түвшинбаатар “Миний зах” дэлгүүрийг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг олж тусалсан явдалд ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.