Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн гэр бүл хүний амь аварчээ

Цагдаагийн гэр бүл хүний амь аварчээ

291
0
Цагдаагийн гэр бүл хүний амь аварчээ
Цагдаагийн гэр бүл хүний амь аварчээ

САЙН МЭДЭЭ: Цагдаагийн гэр бүл хүний амь аварчээ
2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Ундраагийн … тоотод оршин суух иргэний гэр 00 цаг 50 минутын үед шатаж байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.

Цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө нь нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавьяат үйлстэн билээ. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар юм.

Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here