Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дууссан.
Өнөөдрийн байдлаар хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийгдэж байна.