Цалинтай чөлөөг харъяа дүүргийн ӨЭМТ-ийн магадлалгааг үндэслэн олгох юм
Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэг болон гэрээрээ асарсан ажил, эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ шийдвэр Томуу томуу төст өвчний дэгдэлтийн оргил сар болох нэг дүгээр сарын нэгнээс гуравдугаар сарын нэгнийг хүртэл албан ёсоор хэрэгжих юм. Дээр дудсан хугацаанд 3-5 хоногийн хугацаатай цалинтай чөлөө авах боломж өнөөдрөөс бүрдэж байна. Салбар яамнаас төрийн байгууллагуудад холбогдох тушаал, шийдвэрийг хүргүүлсэн бол төрийн бус байгууллагуудад засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж ажиллах зөвлөмж хүргээлүүлээд байна. Цалинтай чөлөөг тухайн харъяа дүүргийн өрхийн эмнэлгийн магадлалгааг үндэслэн олгох юм.
Цалинтай чөлөө хөтөлбөр хэрэгжсэнээр Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт буурах, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг бууруулана гэж салбар яам харж байна. Шинэ оны эхний ажлын өдөр салбар яам өрх болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаа. Засгийн газар, салбар яамнаас шат дараатай авч хэрэгжүүлсэн шийдвэрээс бодит үр дүнг гарч эхэлсэн гэдгийг иргэд хэлж байна. Салбарын сайд ч мөн өнөөдөр хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг Хан уул дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүдийн ачаалалтай танилцаж, газар дээр ажиллаа.
Өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн цалинтай чөлөө хөтөлбөрт тав хүртэлх насны хүүхэд эцэг эх нэг удаа хамрагдах боломжтой. Дахин чөлөө авах асуудлыг эцэслэн шийдээгүй байна. 2018 он гарсан ажлийн эхний өдөр өрх болон дүүргийн эмнэлгүүдийн ачаалал харьцангуй сийрэг байна. Гэсэн хэдий боловч томуу томуу төст өвчний тархалт өндөр байгааг эмч мэргэжилтэнгүүд хэлж байна. Тиймээс олон хөлийн газар бага насны хүүхдээ аль болох дагуулж явахгүй байхыг санууллаа.