~Цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах ажлын хэсэг байгуулагдлаа~
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангуулах, ашиглалтын шаардлага хангахгүй шугам тоноглолтой иргэд, аж ахуйн нэгжид
шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулах, 35, 10, 6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон цахилгаан дамжуулах кабель шугамын хамгаалалтын зурвас чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.