Иргэний цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болоод байна. Энэ оны гуравдугаар сарын 19-нөөс онлайнаар захиалга авч эхэлсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ.
Харин анх удаа цахим үнэмлэх авах, мөн 25, 45 насны хугацааны сунгалтад энэ үйлчилгээ хамаарахгүй юм байна.
Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас улсын бүртгэлийн байгууллагад заавал биеэр очиж баталгаажуулах ёстой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой юм.
Иргэд улсын бүртгэлийн цахим систем “burtgel.mn” сайт руу орж, 38 мянга 500 төгрөг төлснөөр үнэмлэхээ харьяалал харгалзахгүй захиалах боломжтой. Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан бол ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтаж гарах юм.
Үүнээс гадна тус байгууллага энэ онд багтаан гадаад паспортыг онлайнаар захиалдаг болгохоор төлөвлөж байгаагаа мэдээллээ.
sain baina uu.frantsad amidardag.kovid iin karentinii ulmaas elchin orj itgemjlel yavuulj bolohgui bna.kodtoi bichig irgenii unemleh bgaa.sunguulah gesen yum.
Vnemlehee zahialah gsn
иргний үнэмлэхээ захиалах гэсэн юм
Haysan
E-mongolia d zaswartai geed zahialj boldgvi
Tgheer yaj zahialah we