Нүүр хуудас Нийгэм Цунамид нэрвэгдсэн Япончуудад урлагийн тоглолт хүргэлээ

Цунамид нэрвэгдсэн Япончуудад урлагийн тоглолт хүргэлээ

172
0
undesnii-urlagiin-teatr
Цунамид нэрвэгдсэн Япончуудад урлагийн тоглолт хүргэлээ

Монгол улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн баг 10 сарын 24-нөөс 11-р сарын 1-ний хооронд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд Монголын үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирлээ.

Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осаки хотуудаар явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотноо 2 удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо болон тахир дутуу хүний тэргэнцэр зэргийг хандивлан өглөө.

Олон жилийн харилцаатай Монгол Япон хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох эл үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд сайшаан манай уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзан дараа дараагийн жилүүдэд Мияги аймаг, Осаки, Сэндай зэрэг хотуудад ҮУИТ-ын уран бүтээлчдийг урьж монгол үндэсний соёл, урлагийн тоглолтыг ард иргэддээ үзүүлж Монгол орны талаар илүү дэлгэрэнгүй сайн танилцуулахад хичээн ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн хүүхдийн цогцолбор цэцэрлэгт 4 удаагийн танилцуулга тоглолтыг хийж бяцхан багачууддаа бэлэг барьсан ба 4,5 настай хүүхдүүд хамгийн сайн сонирхолтой үзэгчид байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here