Боловсролтой, ганган залуус нь эх орон руугаа нулимж, ил задгай хогоо хаяж, харь хүнээс долоон дор үйлдэл хийдэг.
Өчигдөр хаясан шүлс, хог чинь өнөөдөр ууршиж маргааш гэхэд бидний болон бяцхан дүү нар, хүүхдүүдийн амьсгалаар дамжиж өвчин үүсэх гол шалтгаан болж хэдэн мянган хүүхэд эмнэлэгт халуурч өвдсөн хүүхдийг харах ямар хэцүү байдгийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй! Амин ч үзэлтэй би л болж байвал гэдэг ухамсаргүй хүн бүрт хатуугаар хэлнэ.
Өнөөдрийг хүртэл өөрсдөө өөрчлөгдөх болов уу гэж хүлээлээ!!! Одоо хангалттай өөрийгөө олж хар! ямар үйлдэл хийдэг гэдгээ ХҮНИЙ ЭРХ гэж хэлэхийн тулд өөрөө ХҮН ШИГ БАЙ !!!
Хүн бүр өөрсдийнхөө төлөө үр хүүхдүүдийнхээ төлөө зоригтой хэлдэг, шаарддаг.
Эх орноо гэсэн сэтгэл ухамсартай хүүхэд, залуучууд, аав, ээжүүд, бидэнтэй нэгдэж байна.
ЦЭВЭРХЭН ОРЧИН ТАНААР ЭХЭЛНЭ