Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.
Сургалтыг хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлжилтийг хангаж есдүгээр сарын 25-ны өдөр төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ажиллагаа боллоо.
Төгсөлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд оролцлоо.