Нүүр хуудас Нийгэм Цэргийн штабын шилдгүүдтэй танилц

Цэргийн штабын шилдгүүдтэй танилц

76
0
tsergiin-shtabiin-tailangiin-hural
Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо

Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа 2018 оныг бид бүхэн “Хууль тогтоомж, дайчилгааны бэлэн байдлыг хангах жил” болгон үндсэн таван зорилтыг дэвшүүлэн ажилласан гэдгийг онцолж байв.

Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр

  • Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб,
  • Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб,
  • Дэд хурандаа Л.Мөнхбат даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб,
  • Хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай дүгнэгджээ.

Цэргийн штабын 2018 оны “Тэргүүний офицер”-оор Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад О.Батсүрэн шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлах ахлагч Б.Дэмбэрэлбалжинням шалгарч хамт олноо хошуучилжээ.

Түүнчлэн ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Нямгэрэл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар шалгарчээ.

Тус Цэргийн штабаас 2019 оныг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж байна.

Тайлангийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүнд хандаж үүрэг, чиглэлийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here