~Цэцэрлэг хот бохир ус цэвэрлэх байгууламжтай болно~
Архангай аймгийн Цэцэрлэг хотод 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барих ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү төсөл нь нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх зорилготой.
Монгол Улсын үндэсний инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.
Архангай аймгийн төвд баригдах цэвэрлэх байгууламжийн ажлын өртөг нь 8.2 тэрбум төгрөг бөгөөд “ЧММ” ХХК, “Энта инженеринг цэвэрлэх байгууламж угсралт” компанийн түншлэл ажлыг хийж гүйцэтгэх юм байна.