Монгол Улс, Бүгд Найрамдах Чили улсын Засгийн газар хоорондын нот бичгийг батлав. Энэ дагуу хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрджээ.
Мөн хуралдаанаар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан байна.
Дээрх төрлийн паспорт эзэмшигчид Азербайжан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино.
Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр баталлаа.