Нүүр хуудас Нийгэм Хоёр анги дүүрэн охидыг, хоёрхон сарын дотор ХҮЧИНДСЭН байна!

Хоёр анги дүүрэн охидыг, хоёрхон сарын дотор ХҮЧИНДСЭН байна!

181
0
huuhed
Хоёр анги дүүрэн охидыг, хоёрхон сарын дотор ХҮЧИНДСЭН байна!

Хамгийн аймшигтай аюул хамгийн ойроос ирдэг бол …

Тэднийг хамгаалах хүмүүс нь бас хамгийн ойрхон байх ёстой ! Өнөөдөр бид хэтэрхий олон дотор муухайрмаар, хэцүү хэргүүдийг үзлээ харлаа сонслоо. 4 настай бяцхан хүүг 2 удаа хагалгаанд ортол нь зодсон хэргийн цуурай тасраагүй байтал зөвхөн сүүлийн 2 сарын хугацаанд бага насны 69 хүүхэд аймшигтай яргалал, хүчингийн хэргийн золиос болсон албан ёсны мэдээлэл тархаж тэр нь зүгээр л нэг энгийн зүйл мэт хараал идсэн оффшор мофшор улс төрийн хулгайгаа булаацалдсан мэдээнүүдийн дундуур замхран одно. Бүхэл бүтэн 2 анги дүүрэн охидыг 2-хон сарын дотор хүчиндсэн байхад бид ингээд л сууж байна !

Итгэмээргүй … Гэтэл 2 хоногийн өмнөөс Баянхошуунд байрлах Ид шидийн орны хамгаалах байр маань түүхэндээ байгаагүй олон хүүхэдтэй болж яаралтай ор нэмж байрлуулах хэрэгцээ үүсэж багтаж шингэхгүй чихцэлдэж эхэллээ … Хамгийн бага нь 3 настай … Бачуурмаар, бархирмаар, багалзуурдаад алчихмаар … Энэ олон хүчингийн хэргүүдийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байна. Их ойроос үйлдэгдэж байгаа гэсэн үг.

Гэрээрээ нэг архичид цуглуулж хүүхдийнхээ хажууд хорвоогийн бүх мууг үзүүлээд тасраад унахад шүлэнгэтсэн нүд, шуналт сэдлээр бяцхан охиныг харж ямар нэгэн зүйлийг сэдэж буй тэр нагац ах, тэр аавын найз !!! … Ганц ахыгаа чи ШОРОНД ХАТААХ гээ юу, хэнд ч хэлж болохгүй мэдүү ! гэх үрээ бус араатныг өмөөрөх бидний нинжин сэтгэл. 69 гэдэг тоо бол ил гарсан мэдэгдсэн хэрэг, тэгвэл 5 хэрэг тутмын зөвхөн 1 нь мэдээлэгдэх магадлалтай гэх судалгаанаас бодвол 345 охин бяцхан зүрхэндээ хар толботой хорвоог туулж байж мэдэх ийм л заваан нийгэмд бид амьдарч байна.

Тэд бидний хөрш, тэд бидний хамаатан, тэд бол Монгол хүмүүс, харин бид бол хүчирхийллийн эсрэг НЭГ САРЫН аянд, профайл зургаа солих хөдөлгөөн, уриа лоозонгоор өөрсдийгөө хуурсан тэмцэгчид ! … 7 хоногийн дараа юун 4 настай хүү, юун 69 хүүхэд өөрт нь ямар ч хамаагүй аль нэг улс төрч, эсвэл дуучны хувийн амьдралыг илүү сонирхон утсаа маажих …. Энэ яг юу вэ хүмүүс ээ ? Бид яг хэн болчхоод байна аа … Яаж бид тайван унтах вэ ? Бидний хүүхдүүд ямар хүнтэй сууж ямар нийгэмд амьдрах юм бэ ? Эсвэл та гадаад явлаа юу ….

~Хоёр анги дүүрэн охидыг, хоёрхон сарын дотор ХҮЧИНДСЭН байна!~

Энэ асуултыг ялгаагүй өөртөө их нухацтай тавьж үзлээ. Шийдэл байхгүй биш байгаа юм байна, Ид шидийн орон, Лантуун дохио, хүчирхийллийн эсрэг энэ тэмцэлдээ илүү хүчтэй зүтгэж, ажлаа илүү сайн хийх ёстой юм байна, ид шидтэй ах эгч нар илүү олон болох ёстой юм байна, талбай дээр биш хөрш айлтайгаа урд гудмынхаа архичинтай, дээд айлд байнга сонсогдож байдаг тэр чимээтэй тэмцэх ёстой юм байна … Гэтэл хорвоогийн өргөсийг үгүй хийе гэвэл гутлынхаа улыг зузаал гэдэг үг бас байдаг.

Өнөөдөр Ид шидийн орны маань хамгаалах байр нээгдсэн цагаасаа эхлэн нэг жилийн дотор яг 73 дахь хүчирхийллийн хэрэг дээр багаараа ажиллаж асуудлыг шийдэн, эргээд гэр бүлтэй нь байнгын холбоотой эргэж тойрч ажиллаж байна. Гэтэл гал унтраах байдлаар системгүй мэргэжлийн баггүй ажиллаад эхний 3 жил ердөө 26 хэргийн ард гарсан байдаг.

3 дахин бага хугацаанд 3 дахин илүү бас үр дүнтэй … Гэхдээ нөгөө талаасаа 2-хон сарын дотор гарч буй 69 хэрэгтэй харьцуулбал тунчиг хангалтгүй муу … Сайн муу ажиллах талаар ярих гэсэнгүй, бид нэгдээд олуулаа байж чадвал том хөдөлж болж байна гэсэн санаа … Энэ жил шар хад, улиастайн эцэст Ид шидийн орон 2 баригдвал их том өөрчлөлт ирж болно гэж найдаж байна.

Өнгөрсөн хагас сайнд хашаагаа цэвэрлэх гэж очоод урд гудамны 300 метр газар яг 14 архичин гудманд ууж байхтай таарсан бүр тоолсон. Хүн бүрийн ард дор хаяж 2-3 хүүхэд байгаадаа гэсэн бодол гол зурсан … Хэдэн ийм гудам, хэдэн ийм архинд живсэн амьдрал тасарч унасан хүмүүс байгаа бол гэдэг бодол … Зөв газраа ирж байна дээ гэсэн өөр нэг бодол …

ТА үүнийг зогсоох болно

Төр засаг биш, Монгол улсын хууль цааз биш, цагдаа ч биш … ТА үүнийг зогсоох болно, өөр бидэнд сонголт бас шийдэл байхгүй … 3 жил хүний наймааны эсрэг гэж хамт явсан нэг сайн дурын гишүүн минь өөрөө энэ хэргийн хил дамнасан хамгийн хүнд хохирогч байснаа их сүүлд уйлаад ярьж билээ … Ум ма ни бад ми хум … Аюул бас тэмцэл их ойр байж мэднэ. Юм таашгүй шүү, таны дүү таны сайн найз эсвэл хөрш чинь энэ чөтгөрийн тойрогт шаналж яваа юм биш биз ? Их өвддөг ч хүчээр татаж гаргахаас өөр арга байхгүй тэр тойрогт ….

Лантуун Дохио ТББ, Ч.Ганжавхлан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here