“Магнай Трейд” компанийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д авто машины банкинд шатахуун дүүргүүлэхэд гадуур хальж асгарсан бензиний төлбөрийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу шалгалт хийжээ.
Иргэний гомдлын дагуу МХЕГ-аас шалгахад тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарах гэх мэт зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар