Нийслэл хотын 378 жилийн ойн арга хэмжээг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг болох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 4-6 метрийн өндөртэй таригдсан шилмүүст модыг гэрэлтүүлэх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Энэ нь шөнийн Улаанбаатарт шинэ дүр төрх авчирснаас гадна иргэдэд аюулгүй таатай орчинг байгаагаараа онцлог юм.
Үүнд: Энхтайвны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг Офицеруудын ордноос Сонгинохайрхан дүүрэг Сүлжмэлийн үйлдвэр хүртэл гэрэлтүүлснээс гадна иргэд ихээр цуглардаг Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт таригдсан моднуудыг гэрэлтүүлээд байна. Нийт 1506 мод гэрэлтүүлсэн ба угсралт суурилуулалтын ажлыг Монголын Гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 5 аж ахуй нэгжийг дайчлан богино хугацаанд гүйцэтгэжээ.