Нүүр хуудас Нийгэм Шинэ “гэрлэх ёслолын өргөө” нээгдэж, хосууд хуримлав

Шинэ “гэрлэх ёслолын өргөө” нээгдэж, хосууд хуримлав

125
0
darhan-gerleh-orgoo-03

Дархан хотод шинээр нээгдэж буй “Гэрлэх ёслолын өргөө” Билгийн тооллын шинийн наймны билэгт өдөр өндөр үүдээ нээлээ.

Энэхүү өргөөг нээж  Өрх гэрийн голомтоо бадрааж, Өргөө гэрийн баганаа түшилцэх гурван залуу хосын гэрлэх ёслол боллоо.

Тэдэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хан хуурыг дурсгал болголоо.

Ийнхүү Гэрлэх ёслолын өргөөтэй болж, мянга мянган залуу хосууд маань төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд нээлтэнд оролцогчид баяртай байгаагаа илэрхийлж байв.

Гэрлэх ёслолын өргөөг байгуулахад холбогдох яамнаас засварын 40 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас доторх тохижилтын 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэн аймгийн ГБХЗХГ-ын хоёрдугаар давхарт байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here