2Энэ арванхоёрдугаар сарын 29-ний баасан гаригт бүх нийтээр амрах бөгөөд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг амралтын өдөр болгож, хуулиар зохицуулсан байдаг билээ.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг.
Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гаригуудад таарч байна. Тэгэхээр шинэ жилээр монголчууд нийтээрээ дөрөв хоног амрах нь.