Нүүр хуудас Нийгэм Шинэ ургацын ногооны нэгдсэн арга хэмжээнүүд энэ сарын 18-наас эхэлнэ

Шинэ ургацын ногооны нэгдсэн арга хэмжээнүүд энэ сарын 18-наас эхэлнэ

347
0
namriin_nogoon_odruud_2018
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 18-наас эхэлнэ

ХХААХҮЯ-наас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.

Дээрх арга хэмжээг хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах боломж бүрдүүлдэгээрээ онцлогтой.

~Шинэ ургацын ногооны нэгдсэн арга хэмжээнүүд энэ сарын 18-наас эхэлнэ~

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болох аж.

Мөн “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, “Мах, сүүний анхдугаар аян”, “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here