Нүүр хуудас Нийгэм Шинэ “Boeing 737 МAX-8” онгоцыг дахин ашиглах уу…

Шинэ “Boeing 737 МAX-8” онгоцыг дахин ашиглах уу…

173
0
Boeing 737 МAX-8
Boeing 737 МAX-8

-Манай улсын түрээсэлж байгаа”Boeing 737 МAX-8″ маркийн хоёр ч онгоц осолдлоо. Манайх түрээсэлж байгаа онгоцоо түр зогсоогоод байгаа гэсэн. Ер нь цаашдаа энэ онгоцыг түрээслэх үү?

-“Boeing 737 МAX-8” шинэ загварын онгоц хоёр удаа осолдлоо. Энэ асуудлаар “Boeing” компани тодорхой хэмжээний тайлбар хийж, шалгалтын ажил явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын агаарын тээврийн энэ загварын онгоцыг нислэгт гаргахыг зогсоосон байна. Манай онгоц ч тодорхой хугацаагүйгээр зогссон. “Boeing”-оос албан ёсны тайлбар ирсний дараа нислэгт гаргах боломж байгаа. Осол онгоцны өөрийнх нь үйл ажиллагаанаас болов уу, цаг агаараас болов уу гээд олон зүйлүүд байх шиг байна. Энэ шалгалтын дүн гарсны дараа тайлбар өгөх боломжтой болно.

-Энэ онгоцноос дахиж авах уу?

-Ер нь бол онгоц дахиж авна. Төлөвлөж байгаагаар энэ оны сүүлээр нэг онгоц, 2020 онд нэг онгоц авахаар байгаа. Гэхдээ онгоцны ачаалал, нислэгийн давтамжийг харж байгаад яаж авах вэ гэдгээ ярина. “МИАТ” агаарын тээврийн компани шинэ хоёр чиглэлд нисэхээр болж байгаа. Гуанжу, Шанхай чиглэлд ниснэ. Мөн Оросын чиглэлд шинэ нислэг гаргах хүсэлтүүд ирж байгаа. Тиймээс энэ чиглэлдээ хэрхэн явах вэ гэдгээ шийдсэний дараа онгоцоо авна.

-Манай талаас осол гарснаас хойш “Boeing 737 МAX-8” онгоцондоо техникийн үзлэг хийсэн үү?

-Манай түрээсэлж байгаа онгоцонд ямар нэгэн асуудал гараагүй. Гэхдээ бид болгоомжлох үүднээс түр зогсоогоод байна. “Boeing”-ийн төлөөлөгч нар ирж давхар шалгалтууд хийнэ. Үүний дараа олон нийтэд мэдээлэл өгье.

-“Boeing 737 МAX-8” онгоцны нэг бүрийн үнэ нь хэд вэ. Хэрвээ техникийн асуудлаар болж эдгээр онгоц осолдсон бол түрээслэх гэрээгээ цуцлах, авахгүй байх боломж бий юу?

-Үүнийг бид яг одоо хэлэх боломж байхгүй. Шууд мөнгийг нь төлөөд авсан онгоц биш. Яваандаа үзэж байгаад энэ онгоцыг цаашдаа ашиглаж болохгүй гэвэл буцаагаад л өгчихнө.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here