Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг угтаж ШУА-ын харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 09-17 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгээс Хог хаягдлын ил задгай шатаалтаас үүсэх химийн хорт аюултай бодисын хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн тухай болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний савалгаан дээрх химийн бодисын шошго, таних тэмдгийн тухай илтгэл лекц зохион байгуулах юм байна.
Мөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа явагдахаас гадна тус хүрээлэнгийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд үзүүлэх юм байна.
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хувьд мөн л сонирхолтой илтгэл лекц зохион байгуулахаас гадна өөрийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, номын худалдаа зохион байгуулах ажээ.
Даваа XI/12
Хими, химийн технологийн хүрээлэн 453334
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 453088
Мягмар XI/13
Физик технологийн хүрээлэн 451903
Одон орон геофизикийн хүрээлэн 458849
Лхагва XI/14
Түүх археологийн хүрээлэн 455028
Хэл зохиолын хүрээлэн 450480
Пүрэв XI/15
Философийн хүрээлэн 331512
Олон улс судлалын хүрээлэн 317185
Баасан XI/16
Палеонтологи, геологийн хүрээлэн 70118283
Газарзүй, геоэкологийн хүрээлэн 329583