Өчигдөр манай орны ихэнх нутгаар нойтон цас орж, шороон шуурга шуурсан. Харин уг шуурганы үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдүгээр багийн иргэн Б нас барсан харамсалтай явдал гарчээ. 53 настай тэрбээр хүлэмжиндээ байхад нь хүлэмж нь нурж, төмөрт дарагдан, амиа адлсан байна.
Осол болсон даруй талийгаачийг эмнэлэгт хүргэсэн боловч хүнд гэмтэл авсан байсан нь амиа алдахад хүргэжээ.