Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа тухай мэдээлийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад чиг үүргийнхээ дагуу “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт,
лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас орон нутаг дахь Улсын байцаагчид, орон тооны бус салбар зөвлөлүүдэд дээрх асуудлыг шуурхай шалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.