НБМҮТП-ийн авто замын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзах үеэр зарим хорооны замыг тэгшилж түрэх асуудлыг тавьсан байна.
Тус саналыг дагуу Налайх дүүргийнхээ хамгийн их эвдрэл гэмтэлтэй замууд болох 1 дүгээр хорооны 200м, 4 дүгээр хорооны 400м, Шинэ Налайх хороолол доторхи авто зам, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ГБХЗХХэлтэс хүртэлх мөн Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын шороон замуудыг тус тус тэгшилж янзалжээ.