Нүүр хуудас Нийгэм Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулсан иргэн, ААН-үүдэд арга хэмжээ авна

Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулсан иргэн, ААН-үүдэд арга хэмжээ авна

130
0
orchnii-bohirdol-
Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулсан иргэн, ААН-үүдэд арга хэмжээ авна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын 6 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зөрчилтэй 116 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байсан ба эзэмшил газарт нь хог хаягдал ихээр цугларч, орчныг бохирдуулсан мөн барилгын суурийн нүх ухаж зориулалтын дагуу олон жил ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх /газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;/, 35.3.2 дахь /газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүйгээс дараахь нөхцөл байдал үүсээд байна.

Үүнд:

  • Тухайн газарт хог хаягдал ихээр цуглан, байгалийн унаган төрх алдагдах, орчин тойронд эвгүй үнэр тархах, хөрсний бохирдол, нян бактери үржих зэрэг сөрөг нөлөөллөөс иргэдийн амьдрах орчин доройтох, мөн тухайн газарт хог ургамал ихээр ургаснаас иргэдийн харшил ихсэх шалтгаан болох,
  • Барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүд нь олон жил болсноос бороо, үер, усны нөлөөгөөр эрэг нь нурах, зэргэлдээ байрлах барилгын хийцэд нөлөөлж, суулт, хагарал үүсэх, бага насны хүүхдүүд унаж бэртэх зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх,
    Баригдаад олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй хашаанууд нь нурж хүн, амьтан бэртэх, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болон олон жил ашиглаагүй хашаанд архидан согтуурах түүнээс үүдэн гэмт хэрэг үүсэх зэрэг эрсдэлтэй байна.
  • Нийслэл, дүүргүүдийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь /Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ./ хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан газар эзэмших эрхийн гэрээг жил бүр дүгнэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх зөрчлүүд арилахгүй, давтан гарсаар байна.

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here