Хэрэв та элэгний В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөрийн харьяа сум болон өрхийн эмнэлэгт хандаж, илрүүлэг шинжилгээнд хамрагдаарай.
Мөн В вирус илрээгүй бол ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх боломжтой юм.
15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-ын дагуу дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийдэг байна.
Сайн дурын дархлаажуулалтад бүх насныхан хамрагдах боломжтой бөгөөд нийт гурван тун вакцин /нэг хүн тун нь 5,000 төгрөг/ хийлгэснээр В вирусын халдвараас сэргийлж чадна. ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод хийж буй В вирусын эсрэг вакцинд хамрагдахдаа эрт илрүүлэг шинжилгээний хариугаа авч очно у