Нүүр хуудас Нийгэм Эмийн харшил үхэлд ч хүргэх аюултай

Эмийн харшил үхэлд ч хүргэх аюултай

349
0
emiin_harshil
Эмийн харшил үхэлд ч хүргэх аюултай
~Эмийн харшил үхэлд ч хүргэх аюултай~

Монголын харшил судлалын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган “Holiday Inn” зочид буудалд боллоо.

Тус чуулган Монгол Улсад гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд АНУ, ОХУ, ӨМӨЗО-ны харшил судлалын нарийн мэргэжилтэн, профессорууд ирж оролцож байна. Гадны мэргэжилтнүүд залуу эмч нарт орчин үеийн эмчилгээний чиг хандлага, оношилгоог танилцуулж мэргэшүүлэхийн зэрэгцээ туршлага солилцох юм.

Мөн улиас модноос унадаг унгирал харшил үүсгэх аюултай гэж боддог. Гэвч энэ нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй. IV сарын 10-даас VI сарын аравдыг хүртэл модлог ургамлын харшил явагддаг ба мөн сарын 10-даас хойш үет ургамлуудын харшил эхэлдэг.

Тэгвэл VII сарын аравдаас хойш хөлийн ургамал буюу хүмүүсийн хамгийн сайн мэдэх шарилжаас үүдэлтэй харшил эхэлдэг ажээ. Ургамлын харшил нь ургамлынхаа тоосжилттой холбоотойгоор үечилж явагддаг байна. Харин жилийн дөрвөн улирлын турш харшил нь хөдөлдөг хүмүүс улирлын бус шинж чанартай харшилд хамаарагдах юм.

Харшлыг тухай бүрт нь эмчлэхгүй байснаас хүндэрч хамгийн түрүүнд гуурсан хоолойн багтраа өвчин үүсгэдэг. Энэ өвчнөөр бага насны хүүхдээс эхлээд насанд хүрсэн хүмүүс ч өртдөг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here