Нүүр хуудас Нийгэм Эмнэлгийн хашаанаас олдсон бүргэдийг байгальд буцаан тавьжээ

Эмнэлгийн хашаанаас олдсон бүргэдийг байгальд буцаан тавьжээ

207
0

Энэ сарын 1-ний өдөр Нийслэлийн шуурхай утсанд “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн мэдээлэл ирсэний дагуу Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгажээ.

Мэргэжилтнүүдийг очиход хөл нь чанга уяатай удаан байсны улмаас шархалж, яс нь цухуйсан, хумс нь тайрагдаж, турж эцсэнээс нисэх чадваргүй болсон цармын бүргэд олдсон байна.

Уг шувууг “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ынхан эмчлэн, тайрагдсан хумсыг шовхлон засч, тэжээн тэнхрүүлж, гэмтлийг эдгээн энэ сарын 12-нд Богдхан уулын дархан цаазат ууланд тавьжээ.

Бүргэдийн хумсыг шовхлон зассанаар байгальд идэш тэжээлээ өөрөө олж идэх чадвартай болдог аж. Дашрамд дуулгахад, цармын бүргэд нь 25-30 насалдаг бөгөөд нас бие гүйцсэн цармын бүргэдийн биеийн жин нь 3,8-6,5 кг, биеийн урт 0,8-0,9 м бөгөөд далавчны дэлгэц 2.4-2.7 метр хүрдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here