ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн амиа алдсан хэрэг гарсан билээ. Талийгаач нь хулгайн хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан бөгөөд хоригдоод жил болж байжээ. Мөн тэрээр хоригдохоосоо өмнө ч эмчийн хяналтад байдаг байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Энэ тухай ШШГЕГ-аас Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барсан асуудал гараагүй. Хулгайн хэргээр ял эдэлж байсан нэг хүн чихрийн шижин өвчнөөр хорих 401 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар хүсэлтийн дагуу нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийлгэж байсан. Гэвч өвчний улмаас эмнэлэгт нас барсан хэмээн мэдээллээ.