~Эмч нар ҮСЭЭ ХУСАЖ эсэргүүцлээ илэрхийллээ~
Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд цалингаа 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр тэмцэж, Сүхбаатарын талбайд тодорхой цагаар суулт хийж байгаа билээ.
Тэд өнөөдрийн суултаараа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэх бодит шийдвэр гаргах хүртэл тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тэд цалин нэмэхийг шаардаж, Төв талбай дээр үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийллээ.