Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. /2021-04–01/
Өчигдөр улсын хэмжээнд 20,489 хүний сорьцод шинжилгээ хийхэд 394 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 8,841 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,070-д хүрээд байна. Энэ нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа юм.