Онцгой байдлын албаа төлөөлөн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа гурван алба хаагчийг гэртэй болголоо.
Энхийг сахиулагчид НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Т.Тамир, ахмад ажилтан, бэлтгэл хурандаа н.Пүрэвсүрэн, өндөр настан П.Алтанцог нарт өргөө цагаан гэрийг нь гардуулан өгсөн юм.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон ахмад ажилчдадаа гэр бэлэглэдэг сайн үйлсийн аян өнгөрсөн жилээс эхлэн уламжлагдаж байна.