Нүүр хуудас Нийгэм Боловсрол Монголын үндэсний бичиг үсгийн баяр болно

Монголын үндэсний бичиг үсгийн баяр болно

70
0
undesnii-bichig-usgiin-bayr-2021
Монголын үндэсний бичиг үсгийн баяр болно

Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарласан билээ.

Энэ өдөр үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах.

Мөн хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэн зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг “Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв” сэдвийн хүрээнд тавдугаар сарын 02-ноос 08-ны өдрүүдэд Cоёлын Яам, Үндэсний номын сан, ЗГХА Соёл урлагийн газраас бусад байгууллагатай хамтран цахимаар зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here