НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гарагт болно.
Энэ өдөр “Боловсрол” телевизээр шууд дамжуулах тохиролд хоёрдугаар сарын 1-28-нд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтуудыг хамруулна.
Тиймээс гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө иргэд цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх ёстой юм. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд азтан болох боломжтой бөгөөд энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх аж. Харин хоёрдугаар сарын сугалааны супер шагнал 50 сая төгрөг байв.