Нүүр хуудас Нийгэм Энэ хичээлийн жилээс их, дээд сургууль, коллежид“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс”хичээл заана.

Энэ хичээлийн жилээс их, дээд сургууль, коллежид“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс”хичээл заана.

388
0

ОБЕГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулжээ.

Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯ-нд хүргүүлсэн.

Тэгвэл БСШУС-ын сайдын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулжээ.

Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here