Нүүр хуудас Нийгэм Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

98
0
orniin-zurhai
Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 21. Сугар гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Төмөр

Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here