Нүүр хуудас Нийгэм Эрдэнэт-Дархан чиглэлийн замын хөдөлгөөн нээгдлээ

Эрдэнэт-Дархан чиглэлийн замын хөдөлгөөн нээгдлээ

118
0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас түр хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байсан Эрдэнэт-Дархан чиглэлийн автозамыг өнөөдөр нээжээ.

Эрдэнэт-Дарханы хотын чиглэлд Хөшөөтийн даваанд халтиргаа гулгаа үүсч, аваар осол гарах нөхцөл байдал үүсээд байсан тул өчигдөр 12.00 цагаас эхлэн түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон юм.

Өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч болон “Орхон АЗЗА” компаний найман ажилтан хамтран халтиргаа, гулгааг цэвэрлэсэн байна.

Өнөөдрөөс цаг агаар тогтуун байгаа тул хөдөлгөөнийг нээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here