Нүүр хуудас Нийгэм Эрдэнэт хотын хэмжээнд цалин хөлстэй холбоотой зөрчил илэрчээ

Эрдэнэт хотын хэмжээнд цалин хөлстэй холбоотой зөрчил илэрчээ

286
0
erdenet-hot
Эрдэнэт хотын хэмжээнд цалин хөлстэй холбоотой зөрчил илэрчээ

Орхон аймгийн хэмжээнд ААН-үүдэд шалгалт хийнэ
Орхон аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн гурван чиглэлээр есдүгээр сарын 10-28-ны өдрүүдэд хийсэн үзлэг шалгалтын нэгдсэн дүн гарсан байна.

Шалгалтад төр, хувийн хэвшлийн 80 гаруй ААН хамрагдсанаас цалин хөлс, жендерийн тэгш бус байдал алдагдах, нийгмийн даатгал төлөхгүй байгаа зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Тухайлбал, Аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлмөрийн харилцааны хувьд хөдөлмөрийн гэрээний хуулинд заасан нэр томьёог буруу хэрэглэх, хөдөлмөрийн хуулиар тогтоосон гол болон бусад нөхцөлөөс гадна хуулиар зохицуулдаг харилцааг нарийвчлан зааж өгч, сахилгын шийтгэл ногдуулахаар гэрээ ажил олгогч гэрээ байгуулж байгаа нь зөрчил болж байна.

Түүнчлэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах арга хэмжээ авдаг зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хувьд ажил олгогчийн хуулиар олгосон үүргийн хэрэгжилт тийм ч сайн биш байгаа гэнэ.

Учир нь тухайн ААН-ийн удирдах албан тушаалтан энэ талын ойлголт мэдлэг дутагдалтай, тухан жилд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд төсөвлөх ёстой санхүүг тусгадаггүйтэй холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна.

Тус шалгалтын бас нэг зорилт нь иргэнээс ирүүлсэн санал гомдлын дагуу үзлэг шалгалт явуулан эргэн мэдээллэх байсан юм. Энэ хугацаанд иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь төрийн байгууллага, албан хаагчийн ээлжийн амралт дуусмагц ажлаар хангахгүй,

сул зогсолтын олговор олгоогүй, ээлжийн графикаар ажилладаг ажилтнуудын оронд хүн ажиллуулдаг, илүү цагийн хөлс олгодоггүй, ажлын цагаар гар утас хурааж авдаг, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна зэрэг гомдлуудыг байсан ба шалгалтын явцад хуульд заагдсан зохих дүрмийн дагуу шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here