Нүүр хуудас Нийгэм Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураав

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураав

80
0
chanargui-byaluu
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бялуунуудыг хураав

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчиж буй зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас импортоор оруулж ирсэн бялуу нь ямар нэг бичиг баримтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд тээвэрлэсэн зөрчил илэрсэн тул холбогдох хууль, журам, стандартын дагуу хураасан байна.

Мөн аймгийн төвийн худалдааны бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийн хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх зөвлөмжийг хүргүүлжээ. Шалгалтын үеэр хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн 376950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураав.

Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарсаар байгаа тул иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here