Нүүр хуудас Нийгэм Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, хүртээмжийг сайжруулна

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, хүртээмжийг сайжруулна

129
0
eruul-mendiin-anhan-shatnii-tuslamj-2019
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, хүртээмжийг сайжруулна

Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, НҮБ-ын Хүн амын сан, Төрийн бус байгууллагууд хамтран зохин байгуулж буй уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн орчныг сайжруулах, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

2017 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд 4005 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 549 сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага болон бусад салбарын эрүүл мэндийн ажилтнууд нийт 50519 байгаагийн 92,8 хувь нь эрүүл мэндийн салбарын, 7,2 хувь нь бусад салбарын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна. Нийт эрүүл мэндийн ажилтнуудын 22.3 хувь нь анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд 218 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, нийт хүн амын 68.8 хувь буюу 2,2 сая хүн амд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” болгосон. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хаана байгаагаас нь үл хамааран санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжийг бий болгох явдал юм.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шатлал хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох замаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгож байгаа “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй тусламж үйлчилгээний цогц загвар”-ыг бий болгохыг зорин ажиллаж байна гэлээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.Тухайлбал ЭМЯ, ДЭМБ хамтран нийт 82 нэгжид мобайл технологи нэвтрүүлээд байна. Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сан үүнд 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Энэ онд Мобайл технологийг 11 аймгийн 16 сум, нийслэлийн 4 дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 21 аймгийн, нийслэлийн 9 дүүргийн 140 мянган иргэн малчны хот, захын дүүргийн задгайд оршин суугч гэртээ шинжилгээ хийлгэж онош тогтоолгон эмчлүүлэх боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here