Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутагт “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн Б бусдад зодуулж амиа алджээ.
Тодруулбал, энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багт оршин иргэн Б түүний эхнэр У болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн Б-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр У нь уг хэрэгт шалгагдаж байгаа Д гэгчийн эхнэртэй үл ялиг буюу хүндэлж харьцсангүй гэх зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн Б гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.