Нийслэлийн болон орон нутгийн эхчүүд болон хүүхдийг нарийн мэргэшсэн үзлэг оношилгоо, эмчилгээ хийдэг томоохон төв болох Эх хүүхдийн эрүүл мэндийн төв байнгын ачаалал ихтэй, эцэг эхчүүд хүүхдүүдийн хөлд дарагдсан байдалтай байдаг. Цаашид иргэдийг чирэгдүүлэхгүй, эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор тус төвийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.
Өнгөрөгч оноос хэрэгжиж эхэлсэн “Цахим эрүүл мэнд” төсөл эрүүл мэндийн 48 байгууллагад цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд тэдний нэг нь ЭХЭМҮТ.
Цахим үйлчилгээнд шилжсэнээр эмчлүүлэгч үйлчлүүлэгчид амбулторийн үзлэг, оношилгоо, лабораторийн төвөөр үйлчлүүлэхдээ дугаарлаж цаг авах шаардлагагүй болно гэсэн үг.
Цахим үйлчилгээг ирэх сараас ЭХЭМҮТ-д нэвтрүүлж эхлэх юм.