Эх дэлхийн цаг нь анх 2007 онд Австрали улсын Сидней хотод “Гэрлээ унтраацгаая” нэртэй эхэлж байсан бол одоо дэлхийн 180 гаруй улсад албан ёсоор тэмдэглэдэг, дэлхийн дулаарлын эсрэг хамгийн их хүн татан оролцуулдаг хөдөлгөөн болон өргөжөөд байна.
Монгол Улс энэ жил “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээг “Хуванцраас татгалзъя” уриатайгаар тэмдэглэх гэж байна. Гуравдугаар сарын 30-ны өдөр 19:30 цагт Сүхбаатарын талбайд “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээ болно.