Нүүр хуудас Нийгэм Эцэг, эхчүүд “Цэргийн нэг өдөр”-ийн амьдралтай танилцлаа

Эцэг, эхчүүд “Цэргийн нэг өдөр”-ийн амьдралтай танилцлаа

38
0
tsergiin-neelttei-odor-01
Эцэг, эхчүүд "Цэргийн нэг өдөр"-ийн амьдралтай танилцлаа

     Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг эцэг, эхчүүдэд нь сурталчлан таниулах үүднээс “Цэргийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг /2021-04-11/-ний өдөр зохион байгуулжээ. 

Тус өдөрлөгийн зорилго нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний зорилго, зорилт, ангийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн сургалт, сэтгэл зүйн бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй байдал, тэдний алба хаах орчин нөхцлийг танилцуулахад чиглэгдсэн юм.

Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүдэд ангийн болон алба, салбаруудын үйл ажиллагааг танилцуулах үүднээс ангийн штаб, цэргийн гал тогоо, ахуйн үйлчилгээний төв, салбаруудын цэргийн байр, төрийн ёслолын хувцас, хэрэглэлийг нэг бүрчлэн танилцуулж Батлан хамгаалах салбарт шинээр хэрэглэгдэх зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here