~Яармагийн гүүрийн хойд урсгалын Авто замын хөдөлгөөнийг хязгаарлана~
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны долоодугаар сарын 15-ны өдөр хүртэл авто замын өргөтгөлийн ажил хийнэ.
Тиймээс Чингисийн өргөн чөлөөнөөс Яармагийн гүүр хүртэлх замын хойд урсгалын 570 метр газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, урд урсгалаар сөрөг хөдөлгөөнд оролцуулах аж.