“Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улс руу дадлагажигчаар явуулахаар болоод байгаа бөгөөд явах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажил ирэх зургадугаар сарын 23-нд эхэлнэ.
Бүртгүүлэхдээ харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, сумдын иргэд ЗДТГ-ын хөдөлмөрийн асуудал харуцсан мэргэжилтэнд хандаж анкет бөглөн бүртгүүлэх бөгөөд бүртгэл болон хэлний сургалт үнэ төлбөргүй байх юм.
Бүртгүүлэхдээ хоёр ширхэг 3х4 хэмжээтэй цээж зураг, гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, мэргэжлийн ур чадвартайг батлах баримттай очих шаардлагатай.