Япон улс руу виз мэдүүлэгчдийн анхааралд
Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал амрах юм байна.
Иймд виз мэдүүлэгчдэд дараах зүйлийг анхааруулсан байна.
Энэ оны визийн мэдүүлгийг 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авах ба 12 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зөвхөн визийн хариуг буцаан олгоно. Иймд та бүхэн оны эцэс болон ирэх оны эхээр Япон улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлнэ үү. Нэн ялангуяа, 12 дугаар сарын 25-ны өдөр болон 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд ачаалал ихтэй байх тул, визээ аль болох эрт мэдүүлэхийг хүсье.