Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэв.
Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.