Үе ус зайлуулах далан сэтэлж, автомашины засварын газар ажиллуулж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгээд буй. Уг мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар байцаагчид ажиллаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан засварын газрыг хааж, үйл ажиллагааг зогсоох албан шаардлага өгсөн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, дэд бүтцийн байцаагчид ойрын өдрүүдэд үерийн ус зайлуулах далангуудад хяналт тавин ажиллах гэнэ.