Нүүр хуудас Нийгэм Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

244
0

Монгол улсын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд буюу баасан гаригт тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр:

09.00-10.30 цаг: Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах /Төрийн ордны Их танхим/

11.00-11.30 цаг: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40-11.50 цаг: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00-13.50 цаг: Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 цаг: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан  /Монгол бөхийн өргөөнд/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here