Нүүр хуудас Нийгэм Үндэсний сав, баглаа боодол үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна

Үндэсний сав, баглаа боодол үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна

249
0
hudaldaa-aj-uildweriin-tanhim
Үндэсний сав, баглаа боодол үйлдвэрлэгчид зөвлөлдөж байна

“Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” өнөөдөр буюу /2018-12-18/-ний өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд болж байна.

Зөвлөлдөх уулзалтаар дотоодын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнөөгийн байдал, тус салбарыг хөгжүүлж ирсэн олон улсын туршлага, цаашдын зорилт зэрэг сэдвээр холбогдох төлөөлөл илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Мөн энэ үеэр хүнс, хөнгөн, уул уурхай, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоол гэсэн таван төрлөөр “Мөнгөн богц” салбарын шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээ болох юм.

Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалт нэмэгдэх, эрүүл өрсөлдөөн бий болох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here